зөв зав

2014-05-13

ӨНӨӨДӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ОНОШЛОХ ӨДӨР

1374654709Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт оношлох дэлхийн өдөр юм байнаа. Харин миний хувьд хүний мэдрэмж зөн билгийг магадгүй хөгжүүлчих гэхдээ өөрийнх нь  хүчээр мөн тухайн хүний инерги ба сэтгэлгээ гэсэн утгаар авч үзэн идэвхитэй амьдарч буйхувь хүнийгманайсургалтаар басхүү дэмжин   анхан шатны сургалт зохион явуулах гэж байгаагаа энэ даширамд блогоорооо дамжуулан мэдээлж байгаадаа баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төлбөрийн хөнгөлөлттэй сургалт явуулах болноо. Би анх удаагаа түмэн олондоо хийсэн бүтээсэн хөдөлмөр бүтээлээ бусдын төлөө  анх удаагаа түмэн олондоо дэлгэн үзүүлэх байхаа. Ажил ч ундарч өглөө.

Сэтгэхүйн эрүүл байдал зөв хөгжил эрхэм та бидэнд  хамгаас  чухал нэгдүгээрт тавигдах асуудалуудын нэгэн байгаа билээ. Хүмүүний сэтгэхүйн эрүүл мэнд нь бие бялдарын эрүүл мэндийн адил  хэн бүхний хувьд ч чухал  хэрэгтэй орчин цагын амьдралын  маань бодит нөхцөл байдал болой. Сэтгэхүйн хэлийг судлах нь миний дуртай ажил. Бас миний сонирхдог сэдэв болоод байна. Даанч уншия гэхлээр ном товхимол нь ховор , байсан чиг хэрэгтэй сэдэв маань тун бага дурьдагдсан байх юм билээ. Гэсэн ч би олон талын хүмүүний нийгмийн харицаа  хүн судлалын  ном товхимолууд дээрээс боловчиг өөрийн сонирхсон сэдвийнхээ мэдээллийг олж авч басхүү өөрийн бяцхан туршлага дээрээ тулгуурлан өнөө цагын хэрэгцээ шаардлагыг мэдэрч бас өөрийнхөөрөө бусдад болон хойч үедээ өргөн зам гаргалцах хүсэлтэй том мөрөөдөл өвөртлөн ажиллах бодолтой болсон шүү. 

Сэтгэлгээний хэлийг  судлах. Энэ бол үнэхээр сонирхолтой .Сэтгэцийн эрүүл мэндийг магадгүй хамгаалах эрүүл ахуй гэсэн үг шүү . Түүнээс сэтгэцийн эмнэл зүйн талаас биш.Нэг үгээр эмнэлэгийн эмч талаас биш хүн сэтгэцээр өвдөхөөс урьдчилан сэргийлэх гэх тэр талаас нь энэ байр суурь дээр хатуу зогсоно гэсэн үг юм шүү. Энэ бол нэгдүгээр асуудал. 
Харин мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүүхдэд төсөөллийн зурагаараа бүтээл гаргах бусдад өөрийгөө нээн харуулж өөрийн сэтгэлгээний зураг бүтээлээрээ энэ амьдралд хэрэгтэй хүн хэмээн өөрөө өөрөөрөө бахархахаар  итгэл олоход нь тусалж  үүгээрээ асран хамгаалагч нар гэр бүлийнх нь хүмүүст сэтгэлийн том дэм болохуйц тийм сургалт явуулах хэрэгтэй байдаг бодит байдалд нэн тохиромжтой  сургалт явуулах хүсэлтэй болсоон. 

Орчин цагын  хүмүүсийн төсөөлөл ба төсөөллийн хэл түүний тухай ойлголт  энэ тал дээр бас их  муу байгаад байдаг. Тэгсэн хирнээ бид бүхэн  чинь орчин цагын даяаршлын мэдээллийн эрин үеийн иргэд учраас аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах идэвхи санаачлага харьцангуй сайн байгаад байдаг юм билээ. Ийм учраас дараагийн асуудал нь хүмүүсийн нэг их завгүй тэгсэн хирнээ цаг үедээ хэлмэгдсэн шиг яаруу давчуу цухалдуу хаа хаанаа хүрч хүртэхгүй л байгаад байдаг зав зайг арай тод томруун бүр мэлмийтэй юм шиг хараад ухааран сэтгэх төсөөлөх  жинхэнэ үнэн хэмжээний хариуцлагатай бүтээлч ажил бол шавь төвтэй сургалт маань байж байх хэрэгтэй байгаа. 

Нэг үгээр "индяаго" хүхэд ихээр мэндэлж байгаа өнөөгийн шинэ үеийнхэнд маань оюун санааны тулах тулгуур тэднийг нийгмийн ягшмал хэв хэвшилийг хүчээр тулгах бус харин тэдэнд тохирсон шинжлэх ухаанч социологийн ухааны хоосон орон зайг нөхөх хэрэгтэй мэт. Мөн социологийн ухаан нь сайн дурынхны ариун үйлс биш хэмээн нэгэн монгол эрдэмтэн багшийн хэлсэн мэргэн үгийг энэ даширамд дурьдах юун. Манайд ч мөн ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох эрдэмтэн мэргэд дутаагүй олон нийтийн түүнчлэн дэлхий нийтийн үйл хэрэг болгосон  нэг үгээр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт оношлох  дэлхийн өдөр хүртэл бий шүү дээ.  Гэтэл цоо эрүүл мөртлөө гаж хүүхэд мэт шоодогдох байдалтай аж төрж сурч байдаг индяаго хүүхэд монгол айл бүрт бий . Хэцүү хүүхдээс харин тэднийг хэрхэн салгаж ялгаж болох вэ. Мэдээж сэтгэлгээний асуудлуудпыг хэрхэн шийдвэрлэж байгаа гэх мэт олон хяналтын үр дүн ойр дотных нь хүмүүсийн буруу ойлголт тэдэнд хүндээр тусч цаашид амар амгалан нэг үгээр өөртөө итгэл дүүрэн иргэн болж өсч өндийхөд нь саад учруулсаар байдаг юм шигээ. Ийм л цаг үед би сургалтаа бас тэдэнд  зориулан тэднийг дэмжиж явуулах хүсэл байгаа шүү. Харин манай тус сургалт нь оюуны өндөр чадамжийг хөгжүүлэх маш хуучны нэн эртний арга ухааныг өнөөгийн мэдлэгийн хэмжээнд сонирхсон хувь хүн хүүхэд залууст түгээн дэлгэрүүлэх гүүр байлаа гэдэгийг цаг хугацаа эрхэм та бүхэнд бодитойгоор харуулах юмаа. rrdznuo39787tr7s33_160371834102273_1456149418_n





. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 384 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Хаана очиж хэнтэй нөхөрлөж хэрхэн аж төрсөн он цагийн шүүлэг зогсолтгүй үргэлжилсээр.Юуны учир тэр юм бэ.Тийнхүү mиний биеийн "Би" түүний доторх хүн гүнээ ойлгон тун ухаmсартайгаар бодолхийлжээ.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Алмас
. Хайрыг хүнийх болгосноор алддаггүй
. Ganbaatar
. FMW
. Е.TSERENBAATAR
. Seku
. Zani
. Байгалийн ухааны тэнхим
. Янсан
. Ганхуяг Давааням

Тоолуур

Миний блогийн 65843 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 48
Өмнөх | Дараагийн