Энэхүү бүх бичсэн хуудасхан нийтлэлүүдээ миний бие дээрхи гарчигын хүнд ганц чулуу өмч сэтгэл бий юм хэмээсэн утга бүхий дээрхи үгээр ерөнхийлөн дүгнэх хүсэл хэрхэн төрсөн юм бэ.Ахиад олдохгүй насанд ирсэн юм шиг аж төрөхдөө амлаж хэлсэн үгээ биелүүлэхэд тусалсан блогтоо баярлалаа. Алс тэртээх ерин хэдэн онд арзайтал хэн нэгний өмнө зөрүүдлэн бүгдийг өөрөө хийж бүтээсэн ном бүтээнээ тийм боломж одоо биш ч хойно ирнэ хэмээчихээд аргайтал галзуу хэмээн цоллуулж асан тэр үеийн хорин настан би бичлээ.
Хүмүүнд зорилго бий
Хэн нэгэнд тэртээ нэгэн цагт ирсэн "Би" түүнд хэзээ нэгэн цагт ирэх зорилгын тухайх зүрхний лугшилыг сонсож урам хайрласан эрхэм гүн хүндэтгэлт Гүн овогт Аюурзана та одоо үед бичсэн энэхүү нийтлэлийг олж уншаасай.Тухайн үед "Хадаасхан цэцэг" болон "Бүсгүй" энэ хоёр зурагтай болоогүй ээ сүүлд би вээр өөрөө хүртэл толгой сэгсэрмээр нэг хуудас зохиомжтойгоо уран бүтээлч хүний тансаг агаад оньсого мэт агуу хязгааргүй баян оюун далайн захад саваагүйхнээ хүрээд очсон миний хувьд алаг эрээн хийгээд хөлгүй их амьдарлын харгуйгаас өчүүхэн мөрөөдөл дүүрэн зөн совингийн сүүн цагаан итгэл хүсэл мөрөөдөл хэмээх жигүүрээр минь та бүхэнтэй намайг өнөөдрийн өдөрт замчилсан зураач гүнээ хүндэтгэлт Машбат ах, эрхэмсэг зураач гүн хүндэтгэлт Мөнхтуяа эгч, эрхэмсэг гүн хүндэтгэлт зураач Бямбажав ах та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан аз амжилт энэ хорвоогийн аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөсөөр мэндийг тань эрмү.Би вээр чин үнэндээ оюун далайн тансаг далайгаас шүүрч авсан нь энэхэн төдийдөө чин сэтгэлээс хүлцэл эрсээр үүнээс илүү илүү дүүрэн хорвоод өндөр эрхэм хүндэт та бүхэнтэйгээ энэхүү нийтлэлээрээ ийнхүү золгов. Монгол ахуйн өлзий дэмбэрэл дүүрэн хүмүүний хэл сэтгэхүйн тансаг өв соёл шингэсэн монгол хар ухааны сэтгэлгээ дэх баяр хөөр гуниг өчүүхэн гутрал цөм хязгааргүй их амьдрал гагцхүү сэтгэл итгэл дээр хэмээнгүй ерөөл дүүрэн хийгээд задгай өндөрлөг талбай дахь утга учир хэмээх уянгын зээг томсон мэт зураасан зүраг түүгээр хөврөх сониучхан санаа бодол ерийн нэг л элгэн төв бодь эгэл хүмүүн лүгээ мэдлэгээс ухаарал хэрэгцээнээс ахуй соёлын хэмжээ гэхчлэн тойргоос тойрогтоо баригдаа ч юм шиг нэгэн хүмүүний ухаарал ирэн иртэл харьцангуй үл тоогдох бүрийд нь хэн нэг нь харамсаа мэт дулаан гэрэлт сэтгэлийн боловсрол түүнд хүрэхээр тэмүүлсэн бартаат аяны харгуйд минь урмын цацал өргөсөн эрхэм хүндэт хүмүүс өчүүхэн миний сэтгэлийн их багш нар эрхэм та бүхнийхээ амар мэндийг дахин дахин эрэхүй угтах цагын аяс хэмээвээс гагцхүү ухаарал хайрласан сэтгэгдэл дурсамж байнам.
Эцсийн эцэст бэдрэн байж амьдарлын үнэ цэнэ юүг эрхэм нандин сэтгэлийн орон зайнаас өөрийнхөөрөө таньж мэдэж эрхэмлэх гэсэн асар их мэрийлтээр баяжууланхан оюун сэтгэлийн дулаан орон зайд цаг хугацаа хүртэл ийнхүү сайн сайхнаар зогсдог ажээ.
|