2013-03-03
Жинхэнэ зүйлийг хүмүүс маш их үгүйлэх юм
Жинхэнэ зүйл хий хоосноос зугтаасан чамирхлыг бас ёгтолсон шиг халдварт өвчин мэт тархсан өрсөлдөөнийг нь харан нулимсаа гоожтол хөхөрцгөөм шог гарааг зохиогч , гайхалтайгаар найруулан амьдарлыг хөглөгч нь оюун ухаан байх аж. Энэхүү оюун ухаан мөнгийг тэнгэрт гарган,газарт унаган элсэнд булж ,учиргүй сайхан хүүхний оймсонд нууж, балчир нялхсын манцуйнд гэрээслэн үлдээх юмаа...
Ном судар сунтаг шаштирт минь мөн хаа хаана нь хүртээл болгонхон зээглэнхэн хадмаллаж эдийн засаг бялхам сэтгэлийг хамгаалах хөгжүүлэх хэрэгсэлийн нэгэн бөгөөд эд төдий ид ба "эд" юмаа хэмээн тунхаглах гэж орлдох оюун ухаан нь энэхэн манай цаг үеийг хүртэл тэмцсээр ирсэн болохоор та хэрхэн хөдөлмөр бүтээлээр хандив өгсөн юм бэ хэмээх асуулт үеийн үед эзнээ хүлээсээр ,эзнээ олсоор иржээ. Багш минь: Чи минь яг ямар ажил төрөл эрхэлж явна вэ хэмээн зүгээр битгий суугаарай гэсэн санаагаар олон олон шавийнхаа сэтгэлийг үдэж ба угтах гүнээ хүндэтгэлт таныгаа магтан ийнхүү бялхам ухаарлын энэхэн хормыг гэгээлэг сэтгэлийн өргөлөөр мялаахуй өлзий .
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 227 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|