зөв зав

2013-04-21

ТОД ХАЙР ШИГ ДУРСГАЛД БҮДЭГХЭН ГЭРЭЛ БИЙ ГАЛЫН ЦОГХОН

Эмэгтэй.Бүсгүй.Гэрт орж эм болж  бүл нэмэх бүтэн заяа нд залбиранхан аж төрсөн ган ивий зам. Оршихуйн үнэн шингээсэн байр суурийн төлөө зөн совингоор тэмцэлдэн оршихуйн үнэнг  шингээсэн гоо сайхан титэм олохоор эрэлхийлэгчид  тэдний нэг хэсэг нь түүний төлөө улсууд л хэмээн нуугдаж хүчирхээргүй гал усны харшилдаан юунд орооцолдож ялаа чүгүй ялагдаа ч үгүй гагц харин нэг их хоосон байсан ч гэсэн шунал  үгүй зүгээр л "би " сувдан хэтэвчиндээ амьдарсан нэгэн болчихсон байдаг замилангийн занд гэрэвшиж ханддаг .   
 Эрхэм уншигч зочин та бүхэндээ хөдөлмөр бүтээлийн аз, амжилт зол жаргал болон амьдралд тань хүрэхийн өлзийтэй ерөөл дээш дээш өргөн дэвшүүлье.  
                                                                                                  ДАРАА БИШ ОДОО ЧИ ДУРСАХ ЮМ

Хүүхэд насандаа сонирхолтой байсан аялал, маш олон аялал.Томоо тогоонд  тэр үеийн "суп " гээд орос шөл будаатай  хамт чанаж өдрийн хоолоо хээр идэх төлөвлөгөөтэйгээр хэдэн хүүхдүүд ойд аялдаг байж. Бид хэд бас байлдаж тоглоцгоох ба эрэгтэй хүүхдүүдийн хамт тийнхүү тоглохдоо өөрсдийн ах нараа гуйн тийнхүү тоглодог байсан сан.Айл гэр болж бас тоглодог байжээ.Гэхдээ чулуугаар биш .Мод  болон бургас намаг гэх мэт байгалын хаягдал унасан байгаа энэ тэрхэн мод чулуугаар тус бүр өөр өөрийн гэрээ босгон тоглож байдаг бид хэд "балжингарав" гээд маш том үзэсгэлэн төгс улбар шар цэцэгийг маш ихээр зүлгаасан хэрэгээр томчуудад зэмлүүлэн банга хүртнэ нэг хэсэгтээ айл гэр болж тоглоогүйсэн.Цэцэгтэй болон өнгө өнгийн шилний хагархай,жижигхэн бөөрөнхий чулуу, "дондогмаа хүүхэлдэйтэй шорооны минь найзууд одоо ажил хөдөлмөр эрхэлсэн ижий, аавууд болсон яваа.Нэг дуунд "бөөрөнхий чулуу шилний хагархай бөндийтөл боож өвөртөлснийг яана "гэдэг тэр дуу чинь яг бидний тэр үеийн тухай дуу.Толийтол индүүдсэн хар ба цагаан хормогч сурагч дүрэмт хувцастай эгч нар Навчаа эгч Туул эгч хаа яваа бол.Та хоёртоо нэг сайхан мэндчилгээ сэтгэлээсээ хүргэх оргилуун сэтгэлд  арван наймтай учиргүй том ажаа нар байсан бодогдно.Аргагүй би тэр үед нэгдүгээр ангиа төгсөөд  байсан гэхлээр их бага байжээ.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 232 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Хаана очиж хэнтэй нөхөрлөж хэрхэн аж төрсөн он цагийн шүүлэг зогсолтгүй үргэлжилсээр.Юуны учир тэр юм бэ.Тийнхүү mиний биеийн "Би" түүний доторх хүн гүнээ ойлгон тун ухаmсартайгаар бодолхийлжээ.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Алмас
. Хайрыг хүнийх болгосноор алддаггүй
. Ganbaatar
. FMW
. Е.TSERENBAATAR
. Seku
. Zani
. Байгалийн ухааны тэнхим
. Янсан
. Ганхуяг Давааням

Тоолуур

Миний блогийн 65902 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 24 » Нийт: 48
Өмнөх | Дараагийн