2013-03-03
Хүүхэд
Хүүхэд.Бага насны үеийн минь хэн нэгэн тэр бол хүүхэд байлаа.Хүүхэд байхад мартамхай хүүхдийг харж гайхдаг байж билээ.Бас өөрийгөө илэрхийлж чадахгүй . Үүнээсээ болоод бусдад дээрэлхүүлдэг хүүхдийг ч харж л байсан.Насанд хүрсэн хойно болоод ер нь том хүн болоод буюу насанд хүрээд хүүхэд насандаа байгаа хүүхэд хүний тухай бодол минь хөөрхийлэлтэй хэн нэгэн хүүхдийг хамгаалах тэдэнд туслах тэдний төлөө өөрийнхөө хүүхдийн төлөө юм шиг сэтгэл чилээрхэх цагтаа зөвхөн зурж байгаа минь маш чамлалттай санагддаг даа.Миний хүү нэг удаа нэгэн нялх хүүг тэвэрсээр маш болгоомжтой тэвэрсээр унтуулаад өхөөрдөм бяцхан хүүхэд байнаа хэмээн өгүүлж байж билээ.Тэр үед тэр өхөөрдөм бяцхан хүү хоёрхон сартай ,хүү маань найман настай байжээ. Ай даа, хүүхэд насаа.Миний хүүхэд нас.Манай ангийнхны бага нас.Зөвхөн энэ тухай бодоход ном бүтээх, юуны төлөө юм бэ хэмээн өөрөөсөө олон сар асуусан асуултынхаа хариултыг олчихсон юм шиг хонгорхон гэнэн сэтгэл бас төрнөм. Би нэгдүгээр ангиас эхлэн яг манай хөрш айлын өхөөрдөм хөөрхөн айлын том охин гээд намайг бодвол нилээд хэрсүү охинтой үерхдэг байжээ.Тэр найз минь маш хэрсүү. Юув гэвэл .Том хүн шиг гайхалтай хоол хийнэ.Тухайлбал бууз их гоё хийнэ. Улаан бөмбөлөгтэй дугуй малгай улаан богино өмд өмсөн Антошка гээд орос киноны дуу эгдүүтэй гэгч нь дуулна. Мөн тэр үеийн айлын том хүүхэд ямар байх ёстой тийм л хүүхэд байлаа.Харин би айлын дунд охин билээ.Манайх бүр дөрвөн охинтой айл .Эрэгтэй хүүхэдгүй. Би тоо бодлого монгол хэлнийхээ хичэээлд гаргуун сайн сурч байжээ.Сүүлд ахлах ангид ороод хичээлдээ хамаагүй муудсан гэхүү дээ.Харин тэр үед бид гуравдугаар ангийн хүүхэдүүд байжээ. Найз минь олон зүйл надаас илүү хийж сурчихсан байсансан.Бас сүүлд их уран болсон.Аавдаа костюм хийгээд өмсүүлчихдэг байлаа шүү дээ.Гуравдугаар ангийн хүүхэд аавынхаа цалингаа үлдээгээд хөдөө ажлаар явдаг байсан тэр үед нь бүх өрх гэрийнхээ хагас сарын зардлыг бодож хүргэдэг хүүхэд байжээ.Хивсэнцэр цоолдоно.Ерөнхий эрдмийн хичээлдээ харин бусдаас гойд сайн сурдаггүй ч маш нэр хүндтэй хүүхэд байжээ.Одоо тэр найз минь байхгүй.Нарт хорвоо дээр цөөхөн наслаад тэнгэрт одсонсон. Ямар сайхан охин багшийн сургууль дүүргэн цэцэрлэгийн багш болж байлаа даа.Хүүхдийн ээж болж үрийн зулай үнэрлэж амжаагүй түүнийг өнгөрсөн гэхэд одоо ч хүртэл үнэмшмээргүй байдаг даа.Хайрт найз минь.Тэнгэрийн оронд тэр багш байгаа, хүүхдийн багш болсон байгаа юм шиг төсөөлөгдөх юм. Одоо иймээр боловч бяцхан анд найзынхаа тухай элгэн дотноор ийн бодох дор
Ангийн анд найз эрхэмсэг Пүрэвийн Алтанзулийнхаа гэгээн дурсгалд үүрдийн нөхөрлөлийг мэдэх бүх хүмүүс хүн ардад зориулав.
Зөөлөн салхин дорхи ийм нэгэн жавар | | | | | |

Цаг хугацаагаар наадаж хэн ч чадаагүй шиг Цас мөс хайлам мөрөөдөлийг зул гэдэг юм билээ Ирэх ирэхгүй хэм хэмжээ торлог гэвэл Санах санахгүй хөл хөдөлгөөн төмөрийг ч бол уяраанам Холын бодолд ойрхон сэтгэгдэлд Хайран залуу насыг дэмий өнгөрөөнө гэж үү  Жолоод эсвэл үх Ямар харгис юм бэ.Үнэхээр тийм байлаа.Энэхүү .Тэрвээр мэлмий юүгээ чилээхгүйн улмаас нарийн чимхлүүр бүхий л ажлаа зогсоосон байлаа.... он . Эрүүл таван цул үгүй,сэтгэл санааны хувьд уналтанл орсон,нэг хэсэг эхнэрээсээ аль болох хол байх хүсэл ч гэж дээ, бодит аж амьдарлаас өөрөөсөө ч болдогсон бол хэмээн зугтанхан аж төрж байсан тэр өдөрүүд одоо бол хар дарсан учираа олохгү й байсан гэнэхэн өдрүүд нь.Байжээ.Хүнд хүчир ажил хөдөлмөр эрүүл мэндийх нь байдлаас үүдсэн гачилант өвдөлтийг нимгэлдэг болохыг мэдэхдээ биеийн хүчний ажилын аль хүндийг сонгон олж амь бие хайргүй зүтгэх болов.Энхрий ханьдаа буюу хайртай түүндээ сэтгэл чангалан өгүүлэх үгс"Нарт хорвоод намайг үгүй болчихвол над болон өөртөө битгий гомдоорой"Тэрвээр халамцуухан автомашины замаар урсгал сөрөн алхлаж тэгэхдээ энгэр задгай тэр машин нэгэн удаа биш бүр ба замын голд хэвтэж жолооч нарын уур бухимдлыг баран цухалдуулах тэр үед тэрхэн зуурт нь авто машинууд дайрах нь байтугай шүргэсэн нь үгүй.Айдас хүйдэс гээчийг нэгэнт тоохоо больж байсан түүнийг нэгэн шийдвэр аварсан юм.Бага залуу үеийнхэн та нартаа чимээгүй орон зайн давхар давхар үеэр нэвтэрхий хандах мөрөөдөлдөө "би" хэмээгч нь гэрэл сүүдэртэйхэн зураг төдийхөн бус амьдарлыг мөрөөдөн алхлахуй дор .Энэхүү хором хоромд алхам мөрөө үлдээж буй хүмүүс бид араншингаар бас нөхөрлөж цаг хугацаа түүний татлцал хийгээд дэлхийн хүмүүний их ёс юуг ялзрал доройтол ягшмал хүнд сурталаар эс үгүйсгэх үнэхээр дуртай энх сэтгэлийн соёлоо хүндэтгэдэг хүмүүс заяагаар холбогдоод заяагаа хувьслаар нэхэн буцааж дууг олохдоо түнэр харанхуйд үлдэлгүй мөрөөдлөөр уулзан нар мэт дулаан цаг хугацааг оюун санааны намбалагхан ертөнцөд оршоосоор хорвоогын улаан тоосон дунд гуниглаж үзнэ үүдээ. Үнэ ханш бус үнэ цэнийг бэдрэгч хүн мятрашгүй. Нэг үгээр тэр дэлхийн энх тайван био орон зайг хамгаалагч хугацаагүй албаны бие бүрэлдэхүүнд яагаад ч юм тэнцжээ. Үнэндээ тэр их хичээсэн байлаа.Энэ албанд хувийн амьдарлын хувьд ганц бие байх шаардлагатай байсан гэнэ.Энгийн бидэн шиг нь ойлгоход ярвигтай маш хариуцлагатай ажил эрхэлдэг.Зөвхөн сургалт нь ямар гайхалтай гэнэ.Залуу Энэхүү ханиасаа салах шийдвэр ийнхүү гаргах болж Энхрий ханиа ийм шийдвэр гаргах хүртэл чилийсэн гурван жил өнгөрч билээ.Эцсийн эцэст тэд салцгааж Энхриймаагийн нөхөр сураггүй боллоо.Энхриймаа бүсгүйн хувьд хань залуу Энэхүү бай нга л алсын замд аялан хол хөдөө нутагт очиж ажилладаг тул жинхэнэ үнэний тухай огтхон ч санаа авалгүй хоцорчээ. Омголон залуу насныхаа эрч хүчийг хэн нэг нь газар дэлхийдээ өргөх гээ ч юм шиг .Бүх эд эрхтэн ийг нь байгууллагаас нь мэт өөрийнх нь сэтгэлийн хүчээр ургуулан нөхөн төлжүүлсэн, тиймээ эрүүл саруул тэр газар дэлхийн энхийн үйлс хязгааргүй н чандад эргэлт буцалтгүй довтолгосонсон.Нүүрийн гадаад төрх өөрчлөгдсөн ч зүрх сэтгэлдээ эх нутаг Энхрий ханиа тээсэн Энэхүү.
 | /2013-2030 он./Энхрий жаахан тэр бүсгүй хэн хэмээх хүн гуайн нөхөрлөл нь эгэлхэн хүмүүний хувьд ер цээж баатарлал байсныг хойно дэлгэрэнгүй өгүүлэх болно.Энхрий жаахнаа цэцэг шиг сайхан бүсгүй болон өсөхөд залуу Энэхүү түүнтэй гэрлэдэг .Зүрхэнд нь яаралтай хагалгаа хийх тухай эмчлэгч эмч нар нь ар гэрийнхэн нар болон өөрт нь хориод жилийн өмнө хэлсэн бөгөөд Энэхүү өөрөө ерин хувийн баталгааг сонсоод зөвшөөрөлгүй өдий хүрсэн гэдэг. Зүрх солих тухай бодохыг үл хүсэх түүний амьдрал нүдний даралт өвчний улмаас нүдээ ядрааж чилээхийг хатуу хориглож байгаа тул зурах бичих тэр ч байтугай ном уншихыг хорьж байлаа.Хэдийгээр хэтэрхий утгагүй бүр байж боломгүй мэт авч үнэхээр харамсалтай нь чин үнэн энэ түүх үргэлжилнэм.Зүрх нь муугаас /магадгүй бид зөвхөн амьдралд азтай хүмүүсийнтухай бодож тэднийг хайралхаж азгүй хүмүүсийг нэг үгээр хөөрхийлөх төвшингөөр харьцаж долингоршин дассан нь хөөрхийлөлтэй гэвэл/ходоод тайруулах хагалгаа хийлгэхгүй нэг үгээр амьдрах цаг цагын хоромуудыг зүүдний шидэт агшингаар л өдий хүргэсэн нэгэн талаар амьд үхсэний хооронд бэл бэнчин муу тул энэ тэр төлбөрөөс залхан өндөр төлбөртэй аливаa эмчилгээнээс зайлсхийн ойр зуур эм тан тунханаар эмнэн домнон гэрийн асаргаа хийсээр ирсэн түүнд цэл залуу насандаа өвгөн болчихсон шиг хамгийн гол нь зүгээр суух нь хамгаас гачилантай юутай бэрх байгаа вэ дээ.Эдгээр өгүүлбэрүүд үе үеийн өвдөх зовохыг үзсэн бүх хүмүүсийг төлөөлсөн үгс байг дээ.Хожим сэтгэлийн тэнхээт ханьтай болсон тэр өдрүүд инээмсэглэн өнгөрсөөр. Амьдралыг гэнэн хонгороор битгий сэтгэ буюу хүмүүс гачилант дорой бүхнийг мартаж муучилж эс хайхран нүдээ аних зэрэг нь бүгд үнэхээр гэнэн арчаагүй дүр зураг шүү дээ. / Миний хайр эрмэлзээрэй Шувууд цэнгэлтэй шигээ Дууссан юм шиг Нэг өдөр байнаа гэвч Дутуу зүйл чинь Хоёр буй Гурван өдөр бий гэвээс Дөрвөн учир Дүүрэн тавилангаар Таван өглөөг угтаарай Ялаа золтой Царцаа жаргалтай Шувууд цэнгэлтэй Ханьдаа энэ тэрхэн төдийхөнийг өгүүлэх тэр хэн байгаа вэ.Учиргүй золгүй нэгэн.Эсвэл.Бас дахиад эсвэл.Хязгааргүй олоон тоо томшгүй эсвэл.Одоохон бүр яг одоо эсвэл маргааш эгээ өөд болох гээ юм шиг өдөрүүд олон байсан тэр.Хамгийн гайхалтай нь хар бор ажил хүнд хүчир ажил хөдөлмөр хийгээд гүйхэд ажирдаггүй нэгэн.Харин түүнд сэтгэл оюуны алив нэг ачаалал маш хүнд нөлөөлөх агаад зүрх зогсон хөших зэрэг хүнд үе ч тохиолдож л байсан гэдэг.Бие хүмүүний өөдрөг санаа сэтгэл зориг эрүүл агаар мэт түүнд хэрэгтэй агаад бусад нь түүний хувьд алгуур зуурдын үхэл байлаа.Аймшигт үхлийн амьсгал цаг үргэлж дагасан он жилүүд.Түүний гэргий тэгтэл тэс өмнө. Эрүүл цовоо, залуу сайхан жирийн нэгэн монгол бүсгүй. Энхрий нэрт саахи бүсгүйн хувьд алив бүхнийг гагц сайн сайхан бас дахин дахин гагц сайнаар бодон бас эрэлхийлэгч нэгэн.Сайхан амьдрах гэрийн хүмүүжил амьдарлын анхны цагаан толгой .Аль вэ. Хаана чухам алдсан юм бэ гагцхүү.Ноосон бээлийтэй хэн нэгэн ,зузаан гэгч ноосон бээлийтэй чигээр ус, усны дуслыг болгоомжтойгоор тоссон юм шиг дүрслэл.Энэхүү дүрслэл хэн нэг нь хойч үедээ цаг хугацаандаа хавчигдан нөгөөтэйгүүр хувийн бололцоо мэдлэг эрч хүч хандлага үгүй хийгээд арга барил дутмаг энэ бүхэнд анхаарал хандуулахыг хүссэн гэх мэт дүрслэл гэхүү дээ.Тэрвээр ямартай ч зүгэр суугаагүй ажээ. Юув гэвэл.Гал халуун хайраар хагацал хэмээх гашуун үнэнг сөрөн хором хоромоор боловч хойшлуулан цэвэр агаар цээж дүүрэн эмьсгалж болох амар тайван аж төрөл түүний дунд хөөрхийлөлтэй үлдэх гэх хүмүүний сэтгэлийн амьдарлын зөрчил ба "зөрөө" түүнийг судлан хүний амьдарлын ачааллын масс гэгчтэй тэмцэх оюуны хөдөлмөрийн замыг эргэлт буцалтгүй сонгосонсон гэхүү дээ.Эцэст нь хүмүүс бид бүгд өөрийн эрхгүй жижигхэн биедээ ахадсан баатарлагч гайхалтай мөрөдөгчид билээ хэмээн ойлгосонсон.Хүн болгон ямар нэг хүсэл мөрөөдөл энэрэл энэ орчилонгын хайхралын төлөөх мянга мянган шийдвэр гаргагчид. Эгэл жирийн өөрөө өөрийнхөө хувьд цээж баатруд байдаг.Чингэж баатарлах бүртээ эгэл амьдарлын баатарууд маань том орчилонгын оюун санааны эрхэм ариун орон зайг олоод бүр жолоодолцох юм.Ариухан өлзийлөг бас намбалагхан ажээ. Молиго полог амьдралд би ирсэн биш байнаа."Амьдрахын тулд учиргүй шуналтай байх хэрэггүй.""Аль нэг шашинд ороод өдөржин залбирах шаардлагагүй."Сэтгэлийн өндөр боловсрол манайханд бий".Тийм ч учираас хог хаягдал ил задгай хаяхаа зогсож агаарын бохирдлыг мартаж эхэлжээ.Цааш нь эрхэм та өөрө бодоорой. Бас Энхриймааа ингэж бичжээ. Уянгын мэдрэмж энх агшин .Дусалхан бороо.Дуслан дусалсаар шиврэн шиврэн шагин орох бороо.Энэхэн зуур борооны тухай бодсон тэрхүү торгон агшин намарын тухай бас санагдуулан буцах цагын аяс дундах хөнгөн гуниг тээлгэх нь юусан билээ. Гуниг үгүй дурсгал үлдээхүй.Агь анхилуун нэг тийм чийгний үнэртэй зэрэгцэн чимээгүйхэн мөлхөх мэт явах цох хорхой ,гадаа онгорхой хаалга ,элгэн танил үл анзаарагдам жижиг зүйлүүд одоо хир нь учиргүй үгүйлэгдэх сэтгэгдэл амь амьдарлын эгэл жирийн мөнөөх дурьдатгалаар анир чимээгүй санаа сэтгэлд урган тодордог юм.Бодол бодлын гүнээс шивнэн шивнэх шивнээ бодол хөврөөхүй цаг дор өнөөх шиврэн буй байгалын жирийн нэгэн энэхэн шиврээ бороо юу ,аясын салхи хийгээд зөнгөөр орох бороо, зөөлхөн шиврэх намираа бороо.Аяа хэзээ ч үл дуусах хүмүүний амь амьдарлын эгшиглэнт хөг аялгуутай зэрэгцэн энэхэн намираа борооны зөөлхөн зөөлхөн шиврээ ширхэг нэгэн дусал бүр ямархан энэ л сэжмээр хүмүүний эгэл амьдарлын хөг эгшигт уянгат айзам нэмэх нь юутай учиртай басхүү битүүлэг /сонихон юм бэ/ сонихон байх агаад энхжин аялгуу дүүрэн ажгуу. |
|
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 180 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|