2013-03-04
Хавар нарны дулааныг дагасан сэтгэл
Зэ, аж амьдарлын энхэл донхол хэнд ч харагдахгүй сорви сэтгэлд үлдээнэ.Тэгтэл сорви ер хүнийг чимдэг гэж бас нэг хэсэг шуугиж л байх.Сэтгэлийн сорвийг байгалын сайхан улирал бас эдгээдэг ч юм билүү.Сорви бол муухай сайхан хоёр янз байх шиг.Эмзэг турьхан яргуйн дэлбээ шиг гоо сайхан үзэсгэлэн түүнийг мэдрүүлэж асан бүхий л зүйл эрүүл сэтгэлийнх байхаа. Залуу хүн байтлаа өмссөн зүүсэн гадаад гоо сайхныг л мэдэрдэг хөгшин сэтгэл ямар их сорвижсон байдаг гэнэ.Тал нутгын гоо сайхан өдий хүртэл үзэсгэлэн гоогын тухайх ямар ч үнэтэй эмчилгээг сэтгэл зүрхэнд бас өгч чадах билээ.Зохиол бүтээлийн хувьд хэн ч зохиогчынх нь нэр зааж үл мэдэх "Өнчин хүүгийн шаштирийг сана л даа. Баатарлаг туульсуудийг ямар ч байсан сонсож үгэлж* үнэлж байдаг л биз дээ. Манай соёл . Манай тал нутгын гоо сайхан нэвт шингэсэн байдаг шүү.Эрхэм таньд эх сайхан нутаг Монгол орныхоо юугаар ч сольшгүй үзэсгэлэнт хаврын улирлын дулаахан өдрүүдийн элгэн халуун мэндийг хүргэмү.Тиймээ. Хаврын улирал хэн нэгэнд ихээ гуниг дүүрэн сэмрэл авчирдаг ч гэдэг. Өнөөдөр дөрвөн сарын дунд үе нэгэнт өнгөрч цас хайлан орсон ч удалгүй хайлмагтан нил шавхай л байна даа.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 180 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|