зөв зав

2013-04-11

СЭТГЭЛИЙН ЦОМОГ БАЙХ

Хүүхдийнхээ үгийг сонсож ярилцах зүрх сэтгэлд хандан Надтай адил хүндэтгэлт хэн нэгэнтэй эгээ адил даа Хэнд ч яриагүй үгс бий.
Алт эрдэнэс хэмээн хэн нэгэнтэй зэрэгцэн гүйхгүй.Архи тамхи хэрэглээд царай алдахгүй хирнээ ажил алба хийхгүй гэрийн мухар сахиад үзэг цаас нийлүүлэн зөрүүдлэгч.Хожим ажил хийсэн аядсан чинь эрэгтэй хүн л хийхээр хүнд хүчир ажил сонгогч. Ямар сайндаа садангийн маань нэг хүн чи өөрийнхөө энэ инэргийг ингэж тэгшитгэх ч гэсэн юм шиг гэдэг байх шүү.Тэгээд болоогүй ээ.
Хөгшиддөө огт ойлгогдохгүй.Юуны төлөө яах гэж амьдрах хийгээд аюултай бүхнийг үл сонирхох энгийн бүсгүйн хүмүүжлийг авахгүй нэг үгээр хөөрхий тэднийхээ  сэтгэлийг  зовоогч харгис ч юм шиг жижигхэн бүсгүй.
Насанд хүрсэн хойноо
Ажил албаа байн байн солин бас өөрийгөө болон өөрийнхөө эргэн тойрныг таньж сонсох мэдрэмж түүний дотор ядартлаа сөхөртлөө төрхөмдөө хөөгдөх хүртлээ зүдрэн нулимсандаа хахаж цацан зүдсэн өдрүүд.Харин хэнд ч гомдоогүй.Тэнэгийн дотор уужимхан ийм л нэгэн.
Дэндүү олон хүнтэй бас уулзсан. Нөхөрлөөгүй дотны танил биш бүр  надтай огт хамааралгүй хэн нэгэнд "юу "гэж хэлээд тэр хүн яагаад ч юм миний хэлсэн гурван үгийг зургаан жил огт марталгүй бүр дагасан байхыг санаанд ч үгүй мэдэхдээ гайхаж.Яагаад.Тийм болов энэ нь нийгэмд маань зайлшгүй хэрэгтэй байсан болохоор юм болов уу хэмээн амгалан алхалж яваа хэнэггүй нэгэн эгч би билээ.Ээждээ би муу охин.Ээжийгээ хамгийн их зовоосон хүүхэд нь.Гэхдээ эрүүгийн хэрэг хэзээ ч хийгээгүй.Учир нь надад шунал гэдэг нь үгүй.Тэр булчирхай ажиллахдаа огт өөрөөр ажилладаг баян эмэгтэй.Насандаа би бас баян ходоод байж үзсэн тэр байтугай хэнэг  үгүйхэнээ энэ тухайгаа зурсан шүү.Дурсгал агшин бүхнийг сонсож мэдэрсэн хүүхдийнх шиг  залуу нас зүгээр л сэтгэл болон үлдэг. Нарных л болох халуун элгэн дулаахан энэ салхи ижилгүй эгэлгүй олон сайхан хүмүүний сэтгэлийн цомог дунд бардам омогшилд нь эрхэлсээр хүүхэд насыг мөнхлөө ч юм шиг байх нь хэний төлөө гээ юм болоо. Асуулт үлдлээ./ за ,зургаа зурнам.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 145 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Хаана очиж хэнтэй нөхөрлөж хэрхэн аж төрсөн он цагийн шүүлэг зогсолтгүй үргэлжилсээр.Юуны учир тэр юм бэ.Тийнхүү mиний биеийн "Би" түүний доторх хүн гүнээ ойлгон тун ухаmсартайгаар бодолхийлжээ.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Алмас
. Хайрыг хүнийх болгосноор алддаггүй
. Ganbaatar
. FMW
. Е.TSERENBAATAR
. Seku
. Zani
. Байгалийн ухааны тэнхим
. Янсан
. Ганхуяг Давааням

Тоолуур

Миний блогийн 65917 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 25 » Нийт: 48
Өмнөх | Дараагийн